Depository of News

Туул гол дагуух усны ослын эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлжээ

newsdepo.com · sport

Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Бүү бас” гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голын дагуух усны ослын эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлон, сэрэмжлүүлэг самбар байршууллаа.

ИРГЭД ТА БҮХЭН:

Сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх;

Цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх;

Бага насны хүүхдийг гол, голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх;

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх

Цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Усанд болгоомжтой хандаж, эрсдэлтэй үйлдлээс татгалзъя хэмээн Нийслэлийн Онцгой Байдлын Газраас уриаллаа.

"Тус ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа" гэв.

Read full article →