Depository of News

Баян-Өлгий, Увс, Хов, Өмнөговь, Дундговийн нутгаар зудын нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна

ikon.mn · world

Арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 18%-д нэн их, 28%-д их, 34%-д дунд, 15%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 5%-д хүндрэлгүй байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна. Тайлбар: Цаашид мал өвөлжилтийн байдал хүндрэх тухай бүр цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлнэ. Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

Read full article →