Depository of News

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

ikon.mn · world

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна . Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна . Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна. 05 цагт Улаанбаатар: -9 градус хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Read full article →