Ард түмний сонгох эрхийг хэн булаах гэж байна вэ?
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажлыг хүлээн авч, бүрэн барьж ашиглалтад оруулах ажлыг 1.2 тэрбум ам.доллароор гүйцэтгэхдээ нэр бүхий улстөрчдөд авлига өгсөн, ҮАБЗ-д нөлөөлж бүх гэрээгээ нууцад оруулсан гэх “Бодь интернэшнл” ХХК-ийг тойрсон дуулиан өнөө хэр улс төрийн халуун сэдэв хэвээр байна. Хамгийн гол нь эдгээр авлига авсан улстөрчдийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр дурдагдсанаар АН-ын бүлгээс “Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч авлигын дуулианд холбогдлоо. Өөрийн хүсэлтээр шалгуулах ёстой. Үгүй бол манай намын бүлгээс Ерөнхийлөгчид импичмент зарлаж, Засгийн газрыг огцруулж, ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч, тэмцэл эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.
