Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн даргаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо
Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Баттөмөрийн Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.
