Depository of News

Карлос Тевесийн хүндэтгэлийн тоглолтод Месси оролцохоор болжээ

ikon.mn · world

Аргентины шигшээ багийн довтлогч асан Карлос Тевест зориулсан хүндэтгэлийн тоглолт ирэх сарын 20-нд болох юм. Энэ тоглолтод нэгэн цагт хамт тоглож явсан Леонил Месси оролцохоор болсныг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. "Апачэ" хочит Карлос Тевес Английн "Манчестер Сити", "Манчестер Юнайтед" болон Италийн "Ювентус" багт зүтгэж байгаад 2022 онд их спортоо орхисон билээ. Өдгөө 42 настай Тевес хамгийн сүүлд нутгийнхаа "Бока Хуниорс"-т тоглож байсан юм. Тэрбээр өнгөрсөн жил өөрийнхөө хүндэтгэлийн тоглолтод хуучин багийнхаа андууд болох Л.Месси, Криштиану Роналду нарыг тоглуулах хүсэлтэй байгаагаа ярьж байв. "Бока Хуниорс"-ын Ла Бомбонера цэнгэлдэхэд болох уг тоглолтод Рио Фердинанд, Серхио Агуэро, Леандро Паредес, Жианлужи Буффон болон Мартин Палермо зэрэг нэгэн үед Тевестэй хамт тоглож байсан багийн андууд нь оролцох болсноо мэдэгдсэн юм. Эх сурвалж: Reuters

Read full article →