ФОТО: Шинэхэн гавьяатаар удирдуулсан Монголын шигшээ баг Индонезыг 72:64-өөр буулгаж авлаа
Сагсан бөмбөгийн 2029 оны Ази тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны тэмцээн Монголын нийслэл Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Бүгд Найрамдах улсаа тунхагласны ойн өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн Шаравжамцын Энхийн-Од шигшээ багийнхаа ахлагчаар оролцсон эхний тоглолт нь энэ байв. Тэр энэ тоглолтод 21 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалт өгсөн төдийгүй талбайд байхад баг нь +31 онооны зөрүү гаргаж байлаа. Б.Ганцолмон, Г.Дөлгөөн нар тус бүр 10 оноо авчээ. Харин Индонезын шигшээгээс Маркес Болден 22 оноо, 11 самбараас бөмбөг авсан бол Брандон Жавато 11 оноогоор нэмэрлэсэн ч хангалтгүй байв. Манай шигшээ баг энэ тоглолтод хожсоноор "F" хэсэгт 7 оноотойгоор дөрөвдүгээрт жагсаж буй. F хэсэг Хожил/Хожигдол Оноо 1. 🇭🇰 Хонконг 4/0 8 2. 🇹🇭 Тайланд 4/0 8 3. 🇲🇾 Малайз 3/2 8 4. 🇲🇳 Монгол 3/1 7 5. 🇫🇯 Фижи 1/4 6 6. 🇮🇩 Индонез 1/3 5 Өнөөдөр 19:00 цагаас хэсгийн тэргүүлэгчдийн нэг Хонконгийн багтай тоглоно. Хонконгчууд өчигдөр Фижиг 106:65-аар буулган авснаар хожигдоогүй цувралаа үргэлжлүүлсэн юм. Энэ тоглолтод хожвол Монголын шигшээ баг тивийн цомын төлөөх урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ баталгаажуулна. Одоогоор Хонконг, Тайланд багууд эрхээ аваад буй юм. ФОТО
