Depository of News

Б.Мөнхбат: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төслийн нэгжүүдийн үр дүнг хэлэлцэж, цөөлнө

ikon.mn · world

Ирэх онд нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдын тоог цөөрүүлэхээр болоод буй. Тодруулбал нийслэлийн хэмжээнд байгаа орон нутгийн өмчит байгууллага болон компаниудыг нэгтгэж нийлүүлэх, татан буулгах зохицуулалт хийж төрийн албан хаагчдын тоог 1,000-аар бууруулахаар тооцжээ. Энэ тухай "Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төслийн нэгжүүдийн үр дүнг хэлэлцэж, цөөлнө. Ингэснээр төрийн алба цомхон, зөв, оновчтой болох зохион байгуулалт хийсэн" хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат тайлбарлав. Нийслэлийн хэмжээнд: Нийслэлийн өмчит төсөвт байгууллага 796 Дүүргийн өмчит үйлдвэрийн газар 66 Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 26 нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 17 Нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар 17, нийт 895 байгууллага байдаг байна.

Read full article →