Улс тунхагласны барилдаанд залуу заан Д.Алтанцоож анх удаагаа түрүүллээ
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, Хан Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын заан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Хан Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.
