Depository of News

Б.Тунгалаг, У.Уранчимэг, Г.Ариунбаатар нарт АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээлээ

ikon.mn · world

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Дараах эрхмүүдэд Ардын жүжигчин цол хүртээлээ. Тайз, дэлгэцийн олон арван гол болон туслах дүр бүтээж, дүр бүрдээ бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа шингээн, ард түмнийхээ сэтгэлд хоногшуулж, мэргэжлийн урлагийг хөгжүүлэх, дэлхийн болон өөрийн орны нэрт зүтгэлтнүүдийн бүтээл туурвилыг мөнхжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сургаж дадлагажуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монголын урлагийн ажилтны холбооны тэргүүн, Гавьяат жүжигчин Банзрагчийн Тунгалаг, Тайз, дэлгэцийн олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн өндөр ур чадвар, тайзны хэлэмж, дүрийн сэтгэл зүйн боловсруулалт, уран бүтээлийн өвөрмөц арга барилаараа үзэгч, мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, бүтээсэн дүрээрээ тайзны урлагт өөрийн гэсэн өнгө төрх бий болгон, олон бүтээл найруулсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Гавьяат жүжигчин Уртнасангийн Уранчимэг, Тив, дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан, тэмцээнд удаа дараа түрүүлэн, дэлхийн болон эх орныхоо сор бүтээлүүдийг дэлхий дахинд түгээж, улсын нэр хүнд, монгол хүний авьяас билгийг өндөрт өргөж буй “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар.

Read full article →