Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлын урьдчилсан хэмжээ ₮3.3 ИХ НАЯД гарчээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Дорнод аймгийн нутагт байрших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын урьдчилсан хэмжээ ₮3.3 их наяд гарсан талаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө. Хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг хуульд заасан хугацаанд дээрх хохирлын хэмжээг гаргаж цагдаагийн байгууллагад хүргүүлээд байгаа ба цаашид Шүүх шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж дүн шинжилгээ хийлгэх юм байна. Тодруулбал ажлын хэсгийн гаргаад буй уг тайлан дээр Шүүх шинжилгээний байгууллага ахиж ажиллах ба урьдчилсан байдлаар гаргаад буй ₮3.3 их наядын үнэлгээ дээшээ, доошоо болохыг үгүйсгэхгүй гэдгийг онцоллоо. Хэргийн эзэн холбогдогчийг тогтоох асуудал хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдоно гэв. Хариуцагч тодорхой болсон тохиолдолд байгаль орчинд учруулсан хохирлыг хариуцагчид оногдуулж, нөхөн төлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.
