Depository of News

Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Монгол Улсын химийн салбарт 8,000 гаруй мэргэжилтнийг бэлтгэжээ

ikon.mn · sport

Монгол Улсад химийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Монгол Улсад химийн салбарын 8,000 гаруй мэргэжилтэн бэлтгэгдэн гарчээ. Тэдгээр мэргэжилтэн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, байгаль орчин, уул уурхай, үйлдвэрлэлийн зэрэг олон салбарт ажиллаж байгааг Боловсролын Яам наас мэдээллээ. Боловсролын яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Өнөөдөр боловсролын салбарын өмнө тавигдаж буй шинэ шаардлага, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан мэргэжилтэн бэлтгэх тогтолцоогоо тасралтгүй сайжруулах учиртай. Суралцагчдад зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна асуудал шийдвэрлэх, туршилт хийх, шинжлэх ухаанч арга барилаар сэтгэх, мэдлэгээ бодит амьдралд хэрэглэх чадвар эзэмшүүлэх нь боловсролын чанарын чухал шалгуур болж байна. Химийн боловсрол нь лабораторийн дадлага, туршилтад суурилсан сургалтыг бэхжүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын судалгаа, шинжилгээ хийх сонирхлыг багаас нь төлөвшүүлэх зэрэг олон асуудлыг хамарч байна. Мөн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн хоорондын залгамж холбоог сайжруулж, химийн шинжлэх ухааныг сонирхон судлах залуу үеийнхнийг бэлтгэх нь бидний хамтын зорилт” гэдгийг хэлэв. Эх сурвалж: Боловсролын Яам

Read full article →