Depository of News

PUBGM: Манай улсын хоёр баг оролцох $3 саяын шагналын сантай дэлхийн аварга эхлэхэд бэлэн боллоо

ikon.mn · world

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "PUBG Mobile Global Championship 2026" Туркийн Истанбул хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 13-н хүртэл зохион байгуулагдана. Энэ удаагийн дэлхийн аварга нийт гурван сая ам.долларын шагналын сантай бөгөөд 39 баг үндсэн дөрвөн үе шаттайгаар 18 өдрийн турш өрсөлдөх билээ. Манай улсаас "Aurora Gaming" болон "The MongolZ" гэсэн хоёр баг эхний The Gauntlet шатнаас оролцоно. Тус шатанд нийт 16 баг хоёр өдрийн хугацаанд 12 удаа тоглож, эхний зургаан байрт шалгарсан багууд шууд шөвгийн 16 буюу Grand Finals шат руу дэвшинэ. Харин үлдсэн 10 баг хэсгийн шатнаас тэмцээнээ үргэлжлүүлэх юм. Хэсгийн шатанд 32 баг дотроо хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх ба эхний гурван байр эзэлсэн нийт зургаан баг Grand Finals шатанд шалгарна . Grand Finals шатны тоглолтууд арванхоёрдугаар сарын 11-13-нд зохион байгуулагдаж, 19 тоглолтын нийлбэр дүнгээр энэ жилийн дэлхийн аварга баг тодорно. Манай хоёр багийн тоглолтууд маргааш 20:00 цагийн үед эхлэх хуваарьтай байна. Энэ жилийн дэлхийн аваргад манай улсаас хоёр баг оролцож байгаагаараа онцлог. Өнгөрсөн жил дэлхийн аварга одоогийн "Aurora Gaming" баг гуравдугаар байр эзэлж байлаа. Харин "The MongolZ" багийн хувьд 2025 оны есдүгээр сард бүрэлдэхүүнээ шинэчилж, одоо тоглож байгаа тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн. Тэд энэ оны есдүгээр сард Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдсон "Global Open 2026 Season 2-EECA" тэмцээнд түрүүлсэн билээ.

Read full article →