ХасБанк охидын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, “Sain Girls League” тэмцээнийг дэмжин ажиллаж байна
ХасБанк нийгмийн хариуцлага тэр дундаа багийн спортыг дэмжих бодлогынхоо хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын өсвөр насны охидын дунд зохион байгуулагдаж буй “Sain Girls League” сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна. Энэхүү тэмцээн нь охидод багийн ажиллагаа, манлайлал, өөртөө итгэх итгэлийг спорттой зэрэгцүүлэн суулгах, спортод дуртай өсвөр үеийнхнийг нэгтгэн дэмжих, цаашлаад Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн ирээдүйн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал хувь нэмэр оруулах зорилготой юм. Яг энэ зорилгоор ХасБанк сагсан бөмбөгийн Хасын Хүлэгүүд багийг үүсгэн байгуулж, хөлбөмбөгийн Дуулиан 2020 тэмцээнийг санаачлан олон жилийн турш дэмжиж байсан бөгөөд энэ удаад харин өсвөр үеийн охидын сагсан бөмбөгт анхаарлаа хандуулж байна. Учир нь охид 13–15 насандаа спортоос орхигдох буюу хичээллэхээ болих нь хөвгүүдээс хоёр дахин их байдаг гэсэн судалгаа бий. Энэхүү тэмцээн нь охидыг спортод үргэлжлүүлэн дурлуулах, спорттой ойр байх таатай орчныг бүрдүүлж өгөхийн зэрэгцээ ур чадвараа тасралтгүй хөгжүүлснээр цаашилбал мэргэжлийн спортод хөл тавих эхний гишгүүр болох юм. Өнөөдөр хичээнгүйлэн бэлтгэлээ хийж буй охид маргаашийн О.Нандинхүсэл, Б.Хулан болон NBA-ийн багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од шиг дэлхийн хэмжээний тамирчин болох бүрэн боломжтой. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус лигт ерөнхий боловсролын 16 сургуулийн 13–15 насны шилдэг охидоос бүрдсэн 16 баг өрсөлдөнө. Багууд Баруун болон Зүүн гэсэн хоёр бүсэд хуваагдан 2026–2027 оны хичээлийн жилийн турш тойргийн журмаар тоглох бөгөөд улирлын тоглолтоос шалгарсан шигшээ 8 баг "Play-off"-д өрсөлдөж, 2027 оны хавар аваргаа тодруулна. “Sain Girls League” тэмцээнд оролцож буй нийт баг тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдэд спортын өндөр амжилт хүсэн ерөөе! Дэлхийд өрсөлдөх ирээдүйн эмэгтэй сагсчдын төлөө хамтдаа! Зөв банк, ХасБанк.
