Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн байгуулах хурлыг энэ сарын 26-нд зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд өдөр бүр мэдээллийн төв ажиллуулж, хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хуралд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсынхаа ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэн бүр дуу хоолойгоо өргөх боломжтой “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөний талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг урьж, ярилцлаа.
