Depository of News

"Орос Украины хооронд энх тайван тогтсоны дараа ч түлшний нийлүүлэлт хэвийн болоход нэг жил хүртэл хугацаа шаардагдаж магадгүй"

ikon.mn · world

Өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад болсон “Mongolia Investment Forum” (MIF) буюу Монголын Хөрөнгө Оруулалтын Форумын үеэр эрчим хүчний салбарт ажилладаг, Монгол Улсад түлш импортолдог компани болох " Interasia Energy"-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Пьер-Ив Ригоос Монголд үүсээд буй шатахууны нөхцөл байдлын талаар тодруулснаа хүргэж байна. Тэрбээр "Монгол Улс нүүрсний экспортоо амжилттай нэмэгдүүлж Хятад болон бусад зах зээлд экспортоо тэлж байгаа. Энэ өсөлтөө үргэлжлүүлэхийн тулд найдвартай түлшний нийлүүлэлт хэрэгтэй. Бид түлшээ Оросоос биш Солонгос болон бусад орноос импортолдог. Бид хамгийн анх Ойрх Дорнодоос Монгол руу энэ төрлийн нийлүүлэлтийг хийж байсан. Манайд түлшээ Хятадын төмөр замаар тээвэрлэж, хил дээрх нөөцийн савуудаар дамжуулан Монголын уул уурхайн компаниудад хүргэх бүтэн ложистикийн гинж бий. Монгол Улсад ийм чанартай, найдвартай нийлүүлэлт маш чухал гэж харж байна. Би геополитикийн мэргэжилтэн биш хэдий ч Орос Украины мөргөлдөөн үргэлжилж байгаа цагт Монголын нөхцөл ойрын хугацаанд хэвийн болно гэдэгт эргэлзэж байна. Миний таамгаар Орос Украины хооронд энх тайван тогтсоны дараа ч түлшний нийлүүлэлт хэвийн болоход 6 сараас нэг жил хүртэл хугацаа шаардагдаж магадгүй" гэв. Энэ оны эхний 10 сард чулуун нүүрсний экспорт 88.9 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36.9 хувиар өсжээ. Интерэшиа Энержи Монголиа ХХК нь Монголд дизель түлш импортлох, хадгалах, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани юм.

Read full article →