Depository of News

“Дотор Хүрээ” хамтлагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт энэ сарын 25-нд “Түмэн Эх” өргөөнд болно

ikon.mn · world

Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж буй “Дотор Хүрээ” хамтлаг энэ сарын 25-ны өдөр “Түмэн Эх” өргөөнд бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг нь уламжлалт монгол хөгжмийн зэмсэг ашиглалгүйгээр, зөвхөн орчин үеийн электроник хөгжмийн зэмсэг болон дуугаралтаар дамжуулан монгол үндэсний хөгжмийн өвөрмөц аялгуу, хэмнэлийг өөрсдийнхөөрөө дахин тайлж, шинэчлэн бүтээдгээрээ онцлогтой. Тэд энэхүү арга барилаараа монгол орчин үеийн хөгжмийн дуугаралтад цоо шинэ өнгө аяс, шинэчлэлийг авчирч буй уран бүтээлчид юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Fat Cat Jazz Club, Narbar зэрэг амьд хөгжмийн клубүүдэд цомхон хүрээнд тоглолтуудаа хийж, үнэнч сонсогчдын хүрээллээ тэлсэн тэд энэ удаагийн тоглолтдоо илүү өргөн хүрээнд,нарийн төлөвлөлттэйгөөр бэлтгэжээ. Тодруулбал, тоглолтын тайзны засал чимэглэлээс эхлээд гэрэлтүүлэг,дуугаралт зэрэг бүхий л зүйлд онцгой анхаарал хандуулсан бөгөөд ирсэн үзэгчид тэр үдшийн турш “Дотор Хүрээ” -гийн ертөнцийг бүрэн утгаар нь мэдрэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Тоглолтын мэдээлэл: Хэзээ: 2026 оны 11-р сарын 25-нд Хаана: Түмэн Эх өргөө Тасалбар: portal.mn

Read full article →