“Хүүхэд хөгжлийн төв – Хүүхдийн зуслан” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийг хамтран ажиллахыг урьж байна
НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Хүүхэд хөгжлийн төв – Хүүхдийн зуслан” төслийг хэрэгжүүлэхээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
