Depository of News

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж гэмтээсэн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

ikon.mn · world

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажлын байрандаа ажиллаж байх үед үл таних эрэгтэй хүн шалтгаангүйгээр хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дээрх дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг Прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Read full article →