Depository of News

Ш.Энхийн-Од: Эх орондоо өвөл ирээгүй зургаан жил болсон байна. Шигшээ багаа ирж дэмжээрэй

ikon.mn · world

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Монголын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-наас 30-ныг дуустал "M bank arena"-д болох юм. Өнөөдөр шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Энэ үеэр зарим тамирчдаас сэтгэгдлийг нь сонсов. Шигшээ багийн ахлагчаар сонгогдсон Ш.Энхийн-Од "Эх орондоо өвөл ирээгүй зургаан жил болсон байна. Улаанбаатарынхаа өвлийг их санажээ. Шигшээ багийнхаа бэлтгэлд хамрагдаж амжаагүй байгаа. Өнөөдөр эхний цугларалтаа хийх байх. Манай багийн бүрэлдэхүүний хувьд олон талын тактиктай тоглох боломжтой. Шигшээ багийн ахлагчаар томилогдсоноо өнөөдөр л сонслоо. Сэтгэгдэл маш өндөр байгаа. Шигшээ багаа ирж дэмжээрэй" гэв. "Индонезын багийн төвийн тоглогч нь NBA-д тоглож байсан туршлагатай" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн "SG Apes" багийн тоглогч Г.Дөлгөөн "Шигшээ багийн дасгалжуулагч нар маань энэ жилийн лиг болон гадаадын лигт тоглож байгаа тоглогчдын формыг харж шигшээ багаа бүрдүүлсэн гэж онцолсон. Нэг үеийн найз нартайгаа талбайд гарах тул багийн ойлголцол сайн байгаа. Шигшээ багаараа долоо хоног бэлтгэлээ базаасан. Аль болох богино хугацаанд системдээ хурдан уусаж нэг баг шиг тоглохыг хичээж байна. Өрсөлдөгч гурван багаас Индонезын багийн төвд нь NBA-д тоглож байсан тоглогч ирнэ. Түүний эсрэг яаж тоглохоо багаараа ярилцаж байгаад шийдэх болов уу" гэлээ. "Багийнхаа довтолгоонд санаа зовохгүй байгаа. Харин хамгаалалтын ойлголцлоо илүү сайжруулах нь чухал" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдоод удаагүй байгаа Э.Ариунболд "Монголдоо шилдэг гэж бодсон 12 тоглогчийг шигшээдээ дуудсан. Хэн нэг нь тодрохоосоо илүү багаараа сайн тоглолт үзүүлэх хэрэгтэй. Эсрэг багуудаа сайн судалж байгаа хэдий ч бэлтгэлийн хувьд бэлдэх боломж тааруу байна. Тактикаа давтах боломж хугацааны хувьд бага байлаа. Аль болох байгаа хугацаандаа тааруулж бэлтгэлээ базаана. Би хувьдаа багийнхаа довтолгоонд санаа зовохгүй байгаа. Хамгаалах тал дээр илүү сайн ойлголцох шаардлагатай байна" гэж ярилаа.

Read full article →