Ослын газрыг орхиж зугтаасан бол автомашин жолоодох эрхийг нэг жилээр хасаж, ₮100,000-аар торгох хууль хэрэгжиж эхэлжээ
Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд өмнө нь зөвхөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгодог байжээ. Энэхүү хуулийн зохицуулалт өөрчлөгдсөн болохыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв. Тодруулбал Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхэлжээ. Иймд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд 102 дугаар болон даатгалын байгууллагад хандахыг санууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд 80 мянга орчим камер ажиллаж байгаа бөгөөд 177 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд 141 мянган орчим зөрчил илэрчээ.
