Depository of News

Төрийн тэргүүн бол зөвхөн улс төрийн намын нэр дэвшигч биш, Монгол Улсыг төлөөлөх хүн

sonin.mn · sport

УИХ-д суудалтай намуудын дунд нэр дэвших боломжтой хүмүүсийн тухай яриа аль хэдийн эхэлжээ. МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарын нэр улс төрийн хүрээнд яригдаж байна. Гэхдээ нэр яригдаж байна гэдэг албан ёсоор нэр дэвшсэн гэсэн үг биш. Намын шийдвэр, дотоод өрсөлдөөн, улс төрийн тохироо эцсийн сонголтыг тодорхойлно. Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, Д.Ганбат нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, намынхаа сонгон шалгаруулалтад оролцохоор мэдэгдсэн байна. Нөгөө талаар АН-ын дотоод сонголтод О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж зэрэг улс төрчдийн нэр ч яригдаж байгаа бөгөөд намын эцсийн шийдвэр гарсны дараа өрсөлдөөний бодит дүр зураг тодорно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тухай судалгаа, тандалт ч сонгуулийн өмнөх улс төрийн уур амьсгалыг тодорхой хэмжээнд харуулж байна.

Read full article →