Depository of News

Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Тан Кай гэж хэн бэ?

ikon.mn · world

Азийн холимог тулааны хамгийн том холбоо болох "One Championship" БНХАУ-д зохион байгуулах тулааныхаа товыг зарласан билээ. Ирэх арванхоёрдугаар сарын 12-ны Бямба гарагт БНХАУ-ын Шанхай хотод "One 174" тулаан болно. Энэ удаагийн оргил тулаанаар БНХАУ-ын Тан Кай аваргын бүсээ хамгаалахаар Монголын Баатархүүгийн Энх-Оргилтой өрсөлдөх юм. Үхань мужийн бөхийн сургуулиас холимог тулаан руу шилжсэн Тан Кай Шанхайд бэлтгэлээ базаадаг нэгэн. Анхны тулаанаа 2016 онд хийснээс хойш холимог тулаанд 23 тулалдахдаа 20 ялжээ. Тэрбээр 2022 оны наймдугаар сард вьетнам гаралтай америк тулаанч Тан Лиг буулгаж авснаар БНХАУ-аас "One Championship" холбооны аваргын бүс эзэмшсэн анхны тулаанч болж байв. Хэдийгээр 2025 оны нэгдүгээр сард Киргизийн Акбар Абдуллаевт ялагдсан ч өрсөлдөгч нь жиндээ ороогүй тул аваргын бүсээ хадгалж үлдсэн. Улмаар өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Шамиль Гасановыг буулгаж авснаар аваргын бүсээ хоёр дахиа хамгаалжээ. Өдгөө 30 настай Тан Кай анх удаа эх орондоо аваргын бүсээ хамгаалах тулаан хийх юм. Түүнчлэн энэ өдөр итали гаралтай канад тулаанч кикбоксын дэлхийн аварга Жонатан Ди Белла 31 настай хятад тулаанч Ван Жун Гуантай тулна. Муай тай боксын дэлхийн аваргын бүсийн төлөө долоон жилийн өмнө тулалдаж байсан Ван одоо кикбоксын төрлөөр аваргын бүс горилж буй.

Read full article →