Ч.Отгочулуу: Аймгийн хөгжил өрсөлдөх чадвараа зөв тодорхойлохоос эхэлнэ
Аймаг бүр хөгжих боломжтой. Гэхдээ хаанаас эхлэх, ямар салбарт давуу талаа ашиглах, юуг хамгийн түрүүнд өөрчлөхөө мэдэхийн тулд бодит мэдээлэл, судалгаа хэрэгтэй. Зарим аймаг байгалийн баялаг, газарзүйн байршлын давуу талтай бол нөгөө нь дэд бүтэц, үйлдвэрлэл, хүний нөөцөөрөө илүү боломжтой. Харин эдгээр нөөц бололцоогоо хэрхэн ашиглаж, хөгжлийн бодлогоо ямар чиглэлд тодорхойлох вэ гэдэг нь чухал асуудал юм.
