В.Путин: Монголчууд тулалдсаар Монгол-Хятадын эзэнт гүрнийг байгуулсан ч эцэстээ Хятадад ууссан
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сербийн нэрт кино найруулагч Эмир Кустурицатай хийсэн ярилцлагадаа Орос, Хятадын соёл иргэншлийн түүхэн онцлогийн талаар байр сууриа илэрхийлэхдээ Монголын эзэнт гүрний түүхийг хөнджээ. Уг ярилцлагыг баасан гарагт Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
