Depository of News

Сахаргүй, үйлдвэрлээгүй ургуулсан жимс

ikon.mn · world

Хайртай хатад гүнж нараа эрхлүүлэх гэж тайж ноёд хатаасан жимс хаа холын газраас захидаг байсан гэдэг. Өрнөөс Дорныг холбосон тэмээн жингийн цувааны хамгийн нандин ачаа нь үзэм чавга, бор бурам, мөсөн чихэр байсан юм гэнэлээ. Хэзээ эртнээс Монголын тал нутгийн эрс тэс уур амьсгалд жимс гэдэг тийм л ховор идээ байжээ. Шинэхэн жимс ширээ болгонд алаглан байдаг улирал дуусаж байна даа. Яг үнэндээ бол бордооны жимсний улирал эхэлж байгаа нь энэ. Гэтэл яав, Монголд шинэхэн манго ороод иржээ. Чэжү /Jeju taste /гэдэг нэртэй, жимсээр нь хөлдөөсөн амттан. Сахаргүй, үйлдвэрлэлийн элдэв хольц байхгүй. Байгаль дээр ургадаг байдлаар нь хөлдөөж бэлтгэсэн эл манго жимс амттаны хэрэгцээ хангана, дээр нь аягатай буцалсан халуун усанд хийгээд уухад ханиалга намдаана. Өвлийн тэсгэм хүйтэнд шинэхэн жимсийг шимээр нь хүртэнэ. Химийн бордоогоор бордоод, хэдэн өнгө хувиргагч, гялалзуулагч бодис цацаад Монгол руу ачуулдаг, бүх харшлыг бүрэн гааруулдаг алим бананаас бүх талаараа ялгаатай. Улиралд нь байгалийн жамаар ургуулаад, хурааж хөлдөөсөн амтлаг манго, аргагүй амт бол араанд часхийж, тагнайд тасхийж байна аа. Дээр нь манго жимс хүний биед байдаг бүх булчирхайг дэмжинэ, ингэснээрээ дархлаа сайжруулна гэж байгаа, за ямартай ч Чэжү мангог идэж үзлээ, халуун усанд хутгаад уулаа, гоё оо. Өвлийн ханиадны улиралд хэрэгтэй, өвлийн үдшийг аз жаргалтай болгох л юм байна. Сахаргүй, Үйлдвэрлээгүй ургуулсан жимс худалдаанд гарлаа.

Read full article →