Depository of News

Б.Даваадорж: Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээр түлшээ хувааж авахад үлдэгдэл нь устсан бол шалгуулах боломжтой

ikon.mn · world

Гэр хорооллын айл өрхүүд долоо хоногт долоон шуудай шахмал болон хагас коксон түлшийг иргэний үнэмлэх, Хотула аппликэйшн ашиглан төлбөрөө төлж, авдаг. Гэтэл иргэд түлшээ хувааж авах үед үлдэгдэл нь устдаг байна. Уг асуудлын тухай " Тавантолгой түлш" компанийн Мэдээлэл технологийн албаны дарга Б.Даваадорж "Хотула аппликэйшн ашиглаж 7 шуудай түлшээ хувааж авахад үлдэгдэл нь устаад байна гэх иргэдийн гомдол байна. Тэгвэл 7 шуудай түлшнээсээ өөрийн хэрэгцээгээрээ авахад үлдэгдэл нь тухайн долоо хоногтоо хадгалагддаг. Хэрэв аппликэйшн ашиглаж түлшээ хувааж авахад үлдэгдэл нь устсан бол тухайн борлуулалтын цэгт бүтнээр нь уншуулсан байх магадлалтай юм. Тиймээс 70119400 дугаарын утсаар лавлаж, шийдвэрлүүлнэ. Иргэний үнэмлэхээрээ түлш авдаг айл өрхүүдийн тухайд ч дээрх гомдол мэдээлэл цөөнгүй байдаг бөгөөд түлшээ бүрэн аваагүй байхад үлдэгдэл нь устсан бол шалгуулах боломжтой юм" хэмээн тайлбарлалаа. Нэг шуудай шахмал түлшийг 3,750, хагас коксыг 5,000 төгрөгөөр худалдан борлуулдаг бөгөөд түлш хэрэглэдэг иргэдийн дийлэнх нь 7 хоногоор бус 14 хоногоор түлшээ авах нь явдал чирэгдэл багатайг хэлж байгаа билээ.

Read full article →