Стресстэй нийгэмд эрүүл амьдрах нь
Нийгмийн стресс гэж юу вэ? Нийт хүн ам эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг хамарсан таагүй нөхцөл байдлыг нийгмийн стресс гэнэ. Үүнд хувь хүний дотоод сэтгэл зүйн асуудлаас гадна тухайн бүлгийн гишүүдийн дунд үүсэж буй хамтын дарамт, шахалт ч хамаардаг. Гэхдээ нийгмийн стресс гэсэн ойлголтыг хувь хүний амьдралын бэрхшээлээс тусад нь авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрөө хянах боломжгүй, гадаад орчны болон нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсэж, хэвийн амьдралын хэмнэлийг алдагдуулж буй үйл явцыг үүнд илүүтэй хамааруулдаг. Үүний тод жишээ бол эдийн засгийн хямрал, инфляцын өсөлт зэрэг нийгмийн макро түвшний сөрөг үзэгдлүүд юм. Германд үйлдвэрлэсэн, 300 гр магни агуулсан Магнез Актив, 400гр магни агуулсан Магнез Директ кортизолыг бууруулж, мелатонинг нэмэгдүүлж, унтахын өмнө тайвшруулж, дасгал хөдөлгөөний үед эрч хүчийг нэмэгдүүлдэг, зүрх судасны эмгэг, ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Бүх эмийн сангаас болон www.denk-nutrition.mn сайтаас захиалан авч, өдөр бүр уугаарай. Стресс гэдэг нь бидний амьдралын хэвийн, тайван хэмнэлийг ямар нэгэн байдлаар алдагдуулж буй үйл явдал, нөхцөл байдал юм. Бид үүнийг заавал шийдвэрлэж, эргээд тайван төлөвтөө шилжиж байх ёстой. Хэрэв тухайн асуудлыг өөрөө шийдэж чадахгүй бол бусдаас тусламж авч сурах нь чухал юм. Үүний тулд хүмүүс хамгийн түрүүнд өөрийгөө стресст орсон эсэхийг таньж мэддэг болох хэрэгтэй. Түүнчлэн эргэн тойрны хүмүүс бие биедээ сэтгэл тавьдаг байх нь чухал. Учир нь хүн өөрөө стресст орсноо анзаарахгүй явах, эсвэл мэдсэн ч хэнээс хэрхэн тусламж авахаа мэдэхгүй байх тохиолдол элбэг байдаг. Хэрэв таны ойр дотны хэн нэгний сэтгэл санаа хямарч, хэвийн байдлаас өөр өөрчлөлт ажиглагдвал "Чамд ямар нэгэн зүйл тохиолдоо юу? Стрессдээд байна уу? Сэтгэлээ хуваалцах хүн хэрэгтэй байна уу? Би чамд цаг гаргах уу?" гэх мэтээр сэтгэлийн дэмжлэг үзүүлж, тусламж санал болгох хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн хүнд хандахыг нь ч мөн зөвлөж, чиглүүлж өгөх нь зүйтэй. Хувь хүний стресс ба нийгмийн стресс юугаараа ялгаатай вэ? Хувь хүний стресс гэдэг нь тухайн хүнд өөрт нь тохиолдсон хувийн шинжтэй асуудлуудаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамт юм. Үүнээс гадна нийгмийг хамарсан макро түвшний стрессийн хүчин зүйлсийн эсрэг хувь хүн ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь мөн тухайн хүний стресс болж хувирдаг. Стрессийг тэсвэрлэх, даван туулах чадвар (потенциал) хүн бүрд харилцан адилгүй байдаг. Зарим хүн стрессийг маш сайн даван туулж чаддаг бол зарим нь сэтгэл зүйн хувьд эмзэг, амархан хямардаг бөгөөд санаа зовомтгой байдаг. Энэхүү хувь хүний онцлогоос шалтгаалан стресст үзүүлэх хариу урвал янз бүр байна. Харин тодорхой бүлэг хүмүүс эсвэл нийт хүн амыг хамарч, тэдний хэвийн амьдралын хэмнэлийг алдагдуулж буй гадаад сөрөг хүчин зүйлийг нийгмийн стресс гэнэ. Нийгмийн болон хувийн түвшний элдэв дарамтыг хохирол багатай туулахын тулд бид аливаа стрессийг даван туулах хувийн чадвар, сэтгэл зүйн дархлаагаа тогтмол сайжруулах шаардлагатай. Зүрх судасны эмгэг, ясны сийрэгжилтээс сэргийлэх 300 гр магни агуулсан Магнез Актив, 400гр магни агуулсан Магнез Директ-г бүх эмийн сангуудаас болон энд дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай. Стресстэй хүнийг таних шинж тэмдэг Хүний стресст орсон байдал ихэвчлэн зан үйл болон сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөөр бусдад анзаарагддаг. Стрессийн шинж тэмдгийг ерөнхийд нь дараах дөрвөн үндсэн бүлэгт хувааж болно. Нэг: Танин мэдэхүй буюу сэтгэхүйн түвшний өөрчлөлт: Тухайн хүн бүх зүйлийг сөрөг өнцгөөс харж, шүүмжлэмтгий болдог. Сайн сайхан зүйлийг олж харахаас илүүтэй болохгүй, бүтэхгүй зүйлд хэт төвлөрч, аливааг өөлдөг. Өглөө орноосоо босох үеэс л шалтгаангүйгээр бие, сэтгэл нь тавгүйрхэх нь үүний эхний шинж тэмдэг юм. Хоёр: Сэтгэл санааны өөрчлөлт: Стресс даамжрахын хэрээр сэтгэл хөдлөлд сөрөг нөлөө үзүүлдэг. Ойр ойрхон уурлаж бухимдах, тогтворгүй болох, эсвэл ганихарч ганцаардах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд давамгайлж эхэлнэ. Гурав: Зан үйлийн өөрчлөлт: Дээрх шалтгаануудын улмаас хүний өдөр тутмын үйлдэл, дадал өөрчлөгддөг. Жишээлбэл, архи, тамхины хэрэглээ эрс нэмэгдэнэ. Мөн гадуур дотуур их явж гэртээ тогтохоо болих, эсвэл эсрэгээрээ гэрээсээ гаралгүйгээр бусдаас өөрийгөө тусгаарлаж, хүнтэй харилцахаас зайлсхийдэг болдог. Хоногт 20 ширхэг тамхи татдаг хүн стрессээс үүдэн 40-ийг татсанаар зүрх судасны асуудалтай болсон тохиолдол ч бий. Дөрөв: Эрүүл мэндийн доройтол: Сөрөг байдал урт хугацаанд үргэлжилж, хорт зуршил даамжирснаар бие махбодод шууд нөлөөлж эхэлдэг. Үүний улмаас нойргүйдэлд өртөх, дархлаа унах, улмаар ходоод, элэг, цөс, гэдэс зэрэг дотор эрхтнүүд хямарч эрүүл мэндээрээ хохирдог байна. Стресс хүний бие махбодод ямар өөрчлөлт үүсгэдэг вэ? Стрессийн үед хүний бие махбодод нейроэндокрины цогц хариу урвал буюу "тэмцэх эсвэл дутаах" (fight-or-flight) процесс идэвхждэг. Тархины хэсэг болох гипоталамус нь аюул эсвэл дарамтыг мэдэрмэгц өнчин тархинд дохио илгээж, улмаар бөөрний дээд булчирхайг өдөөдөг. Үүний дүнд бөөрний дээд булчирхайн тархилаг болон холтослог давхаргаас стрессийн үндсэн дааврууд болох адреналин, норадреналин болон кортизол цусанд ялгарна. Эдгээр дааврын нөлөөгөөр бие махбод аюулыг даван туулахад бэлтгэгдэж, физиологийн дараах өөрчлөлтүүд илэрдэг: ам хуурайших, давсагны булчин суларснаар шээс ойр ойрхон хүрэх, уушгины гуурсан хоолой тэлж амьсгал өнгөц бөгөөд түргэсэн, зүрхний цохилт олшрон цусны даралт ихсэх, тулгуур булчингууд чангарч, гар хөлийн ул хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Магадгүй, та ийм мэдрэмжийг сургуульд байхдаа шалгалт өгөхийн өмнө мэдэрч байсан байх. Хэрэв дээрх “стресс” богино хугацаанд мэдрэгдэх үед бие махбод сэргэж, анхаарал төвлөрөлт нэмэгддэг. Харин стресс удаан хугацаанд арилахгүй, өдөр тутамд хэдэн сар, жилээр үргэлжилбэл энэ нь архаг стресс болж хувирна. Архаг стрессийн үед кортизол дааврын түвшин тасралтгүй өндөр байснаар дархлааны тогтолцоо сулрах, зүрх судасны өвчлөл үүсэх, сэтгэл түгших хам шинж болон депресст орох зэрэг эрүүл мэндийн ноцтой эрсдэлийг дагуулдаг. Дасгал хөдөлгөөний үед эрч хүчийг нэмэгдүүлдэг, зүрх судасны эмгэг, ясны сийрэгжилтээс сэргийлэх Германд үйлдвэрлэсэн Магнез Актив, Магнез Директ-г бүх эмийн сангуудаас болон энд дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай. Стрессээ шийдэхгүй удаавал сэтгэцийн болон бие махбодын эмгэг болох уу? Стрессийг хугацаанд нь зохицуулж, эмчлэхгүй удаавал архагшиж, сэтгэц болон бие махбодын ноцтой эмгэг үүсэх гол шалтгаан болдог. Нэгдүгээрт, стрессийн улмаас хүний нойрны хэмнэл хамгийн түрүүнд алдагддаг. Энэ байдал удаан үргэлжилбэл заавал мэргэжлийн эмнэлгийн тусламж, эмийн зохицуулалт шаардлагатай архаг нойргүйдэл (инсомни) эмгэг болон даамжирна. Хоёрдугаарт, архаг стресс нь тархины серотонин, допамин зэрэг дааврын тэнцвэрийг алдагдуулснаар сэтгэл түгших хам шинж болон сэтгэл гутрал (депресси) -д хүргэх өндөр эрсдэлтэй. Гуравдугаарт, сэтгэл зүйн дарамт нь бие махбодод шилжиж, онош нь тодорхойгүй булчингийн өвдөлт, ходоодны шархлаа, зүрх дэлсэх зэрэг соматоформ (психосоматик) буюу сэтгэц-бие махбодын зовиур үүсгэдэг. Хүмүүс стресс, түгшүүрээ түр зуур намдаахын тулд согтууруулах ундаа, тамхи, тайвшруулах эм бэлдмэл болон бусад мансууруулах бодисыг дур мэдэн хэрэглэх тохиолдол элбэг байдаг. Энэ нь стрессийг шийдвэрлэх биш, харин уураг тархийг бодисын хамааралд оруулж, яваандаа бодисын донтолт хэмээх бие даасан өөр нэгэн хүнд эмгэгийг давхар үүсгэдэг аюултай. Стрессээс урьдчилан сэргийлж болох уу? Стрессийн эсрэг "вакцин" гэж бий. Гэхдээ энэ нь биологийн тарилга биш, харин амьдралын зөв хэв маягаар өөрийгөө дархлаажуулах үйл явц юм. Энэхүү амьдралын вакцины үндсэн гурван тулгуур нь нойр, хоол, дасгал хөдөлгөөн юм. Хэрэв энэ гурван хүчин зүйл тогтвортой, хангалттай, зөв хэмнэлтэй байж чадвал хүний бие махбод стрессийн даавар болох кортизолын ялгарлыг зохистой түвшинд барьж, урт хугацааны архаг стрессээс эртнээс сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, бие махбод болон тархи аливаа стресст урьдчилан бэлтгэгдэнэ. Жишээлбэл, нойр дутуу хүний стресст үзүүлэх хариу урвал нь нойр олон цагаар бүтэн авсан хүнийхээс шал өөр, илүү тогтворгүй байдаг. Нойр, хоол, хөдөлгөөн бүрэн байх нь тархи, бие махбодыг урьдчилан бэлдсэнээр зөв шийдвэр гаргах, аливааг наана цанатай тунгаан бодох, сэтгэл хөдлөлөөрөө хандахгүй байх чадварыг нэмэгдүүлдэг. Тухайлбал, булчингаа ачаалж, дасгал хөдөлгөөн хийх үед хүний бие, уураг тархинд даавар төст бодисууд болон эндорфин, серотонин, допамин зэрэг нейротрансмиттерүүд (мэдрэл дамжуулагч) ихээр ялгардаг. Эдгээр нь стрессийн эсрэг үйлдэл үзүүлж, сэтгэл санааг өдөөж өгдөг нь судалгаагаар нэгэнт батлагдсан. Сэтгэл гутрал нь хөнгөн, дунд, хүнд гэсэн түвшинтэй байдаг. Үүнээс хөнгөн болон дунд үеийн сэтгэл түгшил, стрессийн үед тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тархинд стрессийн эсрэг даавар ялгаруулж, эмийн бус аргаар сэтгэл зүйг тогтворжуулахад маш өндөр үр дүнтэй байдаг. Кортизолыг бууруулж, мелатонинийг нэмэгдүүлж, унтахын өмнө тайвшруулах зөв орц найрлагатай Магнез Актив, Магнез Директ-г бүх эмийн сангуудаас болон энд дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай. Идэвхтэй хөдөлгөөн ба нойрны ач тус Хүн эрүүл байхын тулд заавал идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай. Хүмүүс хөдөлгөөн гэхээр ажил дээрээ алхах, оройдоо салхилах, эсвэл долоо хоногт ганц удаа ууланд гарахыг хэлдэг ч үүнийг эрүүл мэндийн идэвхтэй дасгалд тооцдоггүй. Харин зүрхний цохилтыг олшруулж, биеийг ачаалсан дасгал хөдөлгөөнийг үүнд хамааруулна. Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүнийг долоо хоногт доод тал нь 150-300 минут дунд зэргийн эрчимтэй дасгал, эсвэл үүнээс гадна булчин чангалах хөдөлгөөнийг тогтмол хийхийг зөвлөдөг. Хэрэв цаг зав хомс бол өдөрт бага ч гэсэн хугацаагаар хөдөлж байх нь чухал юм. Ийнхүү идэвхтэй дасгал хийх үед уураг тархинд стрессээс сэргийлэх бодисууд нийлэгждэг тул сэтгэл зүйн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг. Үүний зэрэгцээ нойр бол уураг тархийг цэнэглэгч гол хүчин зүйл юм. Хангалттай унтаж амрах үед тархины эрчим хүч дүүрч, харин нойр дутуу үед утасны батарей дуусахтай адил тархины үйл ажиллагаа сулардаг. Утас, компьютер цэнэггүй болохоороо гацаж, удааширдаг шиг хүний тархи ч мөн адил ажилладаг байна. Бүтэн нойртой байх тусмаа тархи дүүрэн цэнэгтэй, ямар нэгэн гацалтгүйгээр маш хурдан бөгөөд бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрддэг. Зохистой орц, найрлагатай, Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын 300 гр магни агуулсан Магнез Актив, 400гр магни агуулсан Магнез Директ-г бүх эмийн сангуудаас болон энд дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай. Стрессийн эсрэг ямар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг зөвлөх вэ? Стрессийг удирдах, даван туулахад ихэвчлэн В-ийн төрлийн витаминууд, магни болон шаардлагатай үед нойрны хэмнэлийг зохицуулах мелатонинийг зөвлөдөг. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь уураг тархины хэвийн үйл ажиллагааг дэмжих үндсэн үүрэгтэй. Тархины үйл ажиллагаа эрүүл, тогтвортой байх тусам хүн стрессийг тэсвэрлэх чадвартай, сэтгэцийн хувьд хүчтэй байдаг. Амьдралын зөв хэв маягийг баримталж (дасгал хөдөлгөөн хийх, унтаж амрах, зөв хооллох) байгаа ч стрессийн шинж тэмдэг арилахгүй байгаа тохиолдолд эдгээр хүнсний нэмэлтүүдийг хэрэглэх нь үр дүнтэй арга юм. Үүнээс уураг тархи болон мэдрэлийн тогтолцоонд хамгийн чухал нөлөө үзүүлдэг бодис бол магни юм. Магни нь бодисын солилцоонд 300 гаруй ферментийн урвалд оролцдог эрдэс. Магни нь мэдрэл болон булчингийн хэвийн үйл ажиллагаа, зүрхний хэмнэл, цусны даралт, дархлаа, ясны бүтэц, энерги үйлдвэрлэх, хадгалах, эрдсийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Магни нь стрессийг тайлахад дараах хоёр үндсэн үүргийг гүйцэтгэдэг: Нэгдүгээрт, булчин сулруулна: Стрессийн үед хүний биед булчингийн хүчтэй чангарал үүсэж, улмаар толгой өвдөх, шилэн хүзүү хөших, биеийн энд тэнд хатгуулж өвдөх шинж тэмдэг илэрдэг. Магни нь эдгээр чангарсан булчинг сулруулж, бие махбодыг бариа засалд орсон мэт гүн тайвшруулах нөлөө үзүүлдэг байна. Cтрессийн үед бие махбод стрессийн гормон болох эпинефрин болон кортизолыг ялгаруулдаг. Магни нь тайвшруулахыг дэмждэг нейротрансмиттер GABA-ийг нэмэгдүүлдэг. Сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямралыг зогсоохын тулд магни хэрэглэхэд шинж тэмдгийг намдаан, ядрах мэдрэмжийг бууруулахад тусална Хоёрдугаарт, тархийг амрааж, нойрыг дэмжинэ: Магни нь уураг тархийг амраах үйлчилгээтэй серотонин, мелатонин зэрэг нейротрансмиттер (мэдрэл дамжуулагч)-үүдийн идэвхжлийг дэмждэг. Нойр дутагдсан хүний тархинд тайвшруулах үйлдэлтэй даавар төст бодисууд хангалттай ялгардаггүй, эсвэл ялгарсан ч хүлээн авагч цэгүүддээ хүрч үйлчилж чаддаггүй. Магни нь уураг тархины тухайд хүлээн авагч цэгүүдийн мэдрэг чанарыг сайжруулж, тархийг гүн нойрсох нөхцөлөөр хангадаг. Нойр бүтэн байх үед тархи маргааш өдрийн эрчим хүчээ бүрэн цэнэглэж, улмаар хүн сэтгэл хөдлөлөө зөв удирдаж, эрүүл шийдвэр гаргах чадвартай болдог. Магнийн төвшин багатай хүмүүс шөнийн цагаар байнга сэрэн, тайван бус унтдаг, магни нэмэлтээр хэрэглэхэд унтах чанар сайжирч нойрсолтыг дэмждэг. Стресс, булчин чангарал, нойргүйдлийн эсрэг магни өдөр бүр уух нь мэдрэл, булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, ядралт ядаргааг бууруулахад тусалдаг. Бүх эмийн сангуудаас болон энд дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай. Сэтгэл зүйн боловсрол (EQ) ба үе хоорондын амьд харилцаа Нойр, хоол, дасгал хөдөлгөөн нь стрессээс урьдчилан сэргийлэх өдөр тутмын энгийн дадал юм. Харин хүүхдийг бага наснаас нь эхлэн аливаа асуудлыг зөвөөр туулж, эрүүлээр даван гарах аргад сургахыг сэтгэл зүйн боловсрол буюу EQ (эмоционал интеллиженс) гэнэ. Үүнд суралцсанаар хүүхэд сэтгэлийн тэнхээтэй, хаттай, сэтгэл зүйн уян хатан чанартай болдог. Амьдралд стрессгүй, санаа зовох зүйлгүй байна гэж үгүй. Хүмүүс үүнийг мэдэхгүйн улмаас амьдралыг ямар ч асуудалгүй байх ёстой мэтээр андууран ойлгож, бэрхшээл тулгарах үед сандран мэгдэж, хямардаг. Жишээлбэл, нойргүйдэлд өртсөн хүмүүсийн ихэнх нь сэтгэл санааг нь зовоосон гүн асуудалтай байдаг бөгөөд санаа зовох зүйлгүй хүн хэвийн унтаж амарч чаддаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ихэвчлэн өдөр тутмын хөнгөн сэдвийн хүрээнд (хичээл дээр юу болсон, юу идсэн гэх мэт) харилцаад өнгөрдөг. Түүнээс биш өөрсдийнхөө хүүхэд насны алдаа оноо, ичгүүртэй байдалд орж байсан үе, асуудлыг хэрхэн шийдвэрлэж өнөөдрийн өөрийгөө бүтээсэн тухай түүхээ тэр бүр хуваалцдаггүй. Одоогийн залуусыг "орчин үеийн хүүхдүүд" хэмээн тусад нь авч үзэх хандлага байдаг ч тэд бидэнтэй л адилхан хүүхэд насыг туулж, найз нөхөдтэйгөө шоглолцож, үерхэж, хайр сэтгэлийн асуудалд шаналж яваа хүмүүс юм. Эцэг эхчүүд өөрсдийн туулсан туршлага, мэдрэмжээ хүүхдүүдтэйгээ илэн далангүй хуваалцаж байвал хүүхэд заавал биеэрээ алдаж үзэлгүйгээр амьдралын ухаанд суралцаж, ертөнцийг үзэх зөв үзэл төлөвшиж чадна. Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг дараах холбоосуудаас аваарай. Онлайнаар захиалах: https://www.denk-nutrition.mn Албан ёсны фэйсбүүк хуудас: Denk Nutrition Mongolia Утас: 7575 9195 Энэхүү нийтлэлийн сэдвээр СЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч, сэтгэцийн эмч, сэтгэл засалч, АУ-ны магистр П.Энх-Учралтай хийсэн подкастыг дараах линкээр үзээрэй. Жоргүй олгох, Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын 300 гр магни агуулсан Магнез Актив, 400гр магни агуулсан Магнез Директ-г бүх эмийн сангуудаас болон энд дарж захиалж, үнэгүй хүргүүлэн аваарай.
