ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслол болно
Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана. Д.Сүхбаатарын талбайд 11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болно. Блю Скай зочид буудалд 14:00-17:00 цагт ЖАЙКА-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын “Мэйнстрийм” холбоотой хамтран Түгээмэл хөгжил ТББ-аас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрахыг дэмжих төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа болно.
