Ирэх онд газар зохион байгуулалтын 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
НИТХ-аас жил бүрийн эцэст дараа оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг. 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийслэлийн төсвийг нэгтгэхтэй зэрэгцэн боловсруулжээ. Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлснээр 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд нийт 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэхүү төслийг НИТХ-д өргөн барихаар болсон байна. 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1,191 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд нийлбэр дүнгээр 85.3 хувьтай хэрэгжиж байгаа аж. Тухайлбал энэ сарын сарын 18-ны өдрийн байдлаар газрын менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй 80 ажлын хэрэгжилт 91.1, газар зохион байгуулалтын чиглэлийн 578 ажлын явц 80.5 хувьд хүрчээ. Газар чөлөөлсний нөхөн олговор олгох 532 төсөл арга хэмжээ 84 гаруй хувьтай байгааг танилцуулав. Сануулахад энэ онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт нийслэлийн төсвөөс ₮200 тэрбумыг зарцуулахаар баталсан байдаг. Харин нийслэлийн иргэдэд 0.7 га газар өмчлүүлэх ажлыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа албан ёсоор эхлүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.
