Г.Жалсрайжамц: Дэчэнгалаба дацангийн түүхийг бодит баримтаар олон нийтэд хүргэх нь нийгэм, соёлын чухал ач холбогдолтой
“Их Монгол оронд цогт цагийн хүрдний өв уламжлал, эрдэм судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Богдын шар ордон байгуулагдсаны 220 жилийн ойд зориулан арваннэгдүгээр сарын 22-нд Гандантэгчэнлин хийдэд болно. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Монголын Бурханы шашны их сургуулийн проректор, доктор (Ph.D), дэд профессор, Г.Жалсрайжамцыг урьж ярилцлаа.
