Depository of News

Ивээн тэтгэгч байгууллага нь насанд хүрэгчдийн кино одыг элчээр зарласан тул "Лестер Сити" клуб гэрээгээ цуцаллаа

ikon.mn · world

Английн хөлбөмбөгийн "Лестер Сити" клуб ивээн тэтгэгч байгууллагын нэг "BC Game"-тай хамтын ажиллагаагаа цуцалжээ. Мөрийтэй тоглоомын компани нь энэ сарын эхээр насанд хүрэгчдийн кино жүжигчин бүсгүйг элч төлөөлөгчөөрөө томилсон нь хөгжөөн дэмжигчдийн бухимдлыг төрүүлсний дараа тус клубын удирдлагууд ийм шийдвэр гаргажээ. "BC Game" нь 2024-2025 оны улирлаас хойш "Лестер Сити" багтай хамтран ажиллаж байсан юм. Бооцоот тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани насанд хүрэгчдийн киноны жүжигчин Эва Элфиг элчээр томилсон нь "Үнэгнүүд"-ийн хөгжөөн дэмжигчдийн клубээс эсэргүүцэхэд хүргэсэн байна. Энэ сарын 4-нд клубын удирдлага болон олон нийтэд хандсан захидалдаа тус багийн хөгжөөн дэмжигчид "Клуб бооцоот компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан тэр цагаас хойш бид үнэ цэнээ алдсан мэт санагдаж байсан. Харин бооцоот тоглоом болон насанд хүрэгчдийн киноны салбар залуучуудын амьдралд сөрөг нөлөө үзүүлж болохуйц. Гэтэл энэ хоёр салбарт манай баг холбогдож байгаа нь харамсалтай байна" гэж байв. Эх сурвалж: Reuters

Read full article →