Маргааш төв талбай дээрх нийтийн тээврийн автобусны зогсоолыг хааж, зургаан чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ
Сүхбаатарын талбай дээрх нийтийн тээврийн автобусны төв зогсоолыг маргааш буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр хаахаар болжээ. Энэ үеэр нийтийн тээврийн зургаан чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ. Үүнд: М:3 "Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол" М:1Б "Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол" Ч:30 "Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол" Ч:71А "Дүнжингарав худалдааны төв-Сүхбаатарын талбайн төв зогсоол" Ч:78 "Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол" Х:19 "Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ" Эдгээр чиглэлийн автобуснууд Энхтайвны өргөн чөлөөний буюу төв зам дагуух зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна. Маргааш төв талбай дээр эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулах өдөрлөг зохион байгуулахтай холбогдуулан нийтийн тээврийн автобус зогсоохгүй байхаар болжээ.
