Depository of News

"Сонсголонгийн авто замын эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор нөхөж, засварласан"

ikon.mn · sport

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сонсголонгийн авто замын засвар арчлалтын ажил дуусжээ. "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас мэдээлснээр тус авто замын залгаас, заагийн хэсэгт үүссэн эвдрэлийг хүйтэн асфальтбетон хольцоор нөхөн засварлажээ. Нийслэл хотын авто замын эвдрэлийг засварлах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажил энэ сарын 30-нийг хүртэл үргэлжилнэ хэмээн мэдээлж буй. Сануулахад энэ онд есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад нийслэлийн төсвөөс ₮50.6 тэрбумыг зарцуулахаар баталсан байдаг.

Read full article →