2027-2028 оны хичээлийн жилээс 6-7 дугаар ангийнхан "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдаж эхэлнэ
"Үдийн хоол" хөтөлбөрт одоогоор 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг. Ирэх оны төсөвт дээрх хөтөлбөрийн зардлыг 194 тэрбум төгрөгөөр нэмж, хамрах хүрээг 1-7 дугаар ангийнхан болгон тэлсэн байна. Мөн сурагчдын үдийн хоолны зардлыг 5,845 төгрөг болгон нэмжээ. Тэгвэл 6-7 дугаар ангийнхныг хэзээнээс үдийн хоол хөтөлбөрт хамруулах талаар Боловсролын Яамнаас тодруулахад "Ирэх хичээлийн жил буюу есдүгээр сарын 1-нээс 6-7 дугаар ангийнхныг үдийн хоол хамруулж эхэлнэ" гэлээ.
