Depository of News

ҮЙЛ ЯВДАЛ: Орон сууц захиалсан 500 иргэн байрандаа орж чадалгүй долоон жил болсон талаараа мэдээлнэ

ikon.mn · world

"Блюскай"-д 09:00 цагт Монгол-Оросын хэвлэлийн мэдээлэл форум эхэлнэ. Энэхүү арга хэмжээнд хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагуудын болон төрийн байгууллагын төлөөлөл оролцоно. Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Яармагийн шинэ хотын захиргааны үүдэнд 11:00 цагт ХУД-ийн 21 дүгээр хороонд байрлах "Юникл таувер" ХХК-ын Ю-Апартмент хотхоны захиалагчид болох 500 иргэн байрандаа орж чадалгүй долоон жил болжээ. Иймд байрны захиалагчид дуу хоолойгоо захиргааны албан тушаалтан болон дарга нарт хүргэхээр жагсаал хийнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт " Юнимед Интернэйшнл" эмнэлгээс сошиал орчинд түгээд байгаа асуудлаар мэдээ мэдээлэл хүргэнэ.

Read full article →