Depository of News

Улаанбаатар хотын хэмжээнд 204 ШТС хэвийн ажиллаж байна

ikon.mn · world

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. "Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулах шийдвэр гаргасан" гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир хэлэхдээ "ОХУ-аас шатахууны нийлүүлэлт, захиалгын тоогоо нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сард захиалга хэвийн үргэлжилж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 270 Шатахуун Түгээх Станц (ШТС) үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс 204 ШТС хэвийн ажиллаж байна. Бусад ШТС-д зарим төрлийн шатахуун хангалтгүй, дууссан байна. Улаанбаатар хотод үүсээд байсан шатахууны хомсдол, дарааллын асуудал одоогоор хэвийн хэмжээнд очсон. Гэхдээ дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотой шатахууны үнийн өсөлт, хомсдолын асуудлыг хэлж мэдэхгүй. ОХУ-аас нийлүүлж байгаа энгийн 92 буюу K2 шатахууны үнэ арваннэгдүгээр сарын захиалга дээр бууж орж ирсэнтэй холбоотой өнөө шөнийн 00:00 цагаас эхлүүлэн энгийн АИ-92-ын үнэ 150 төгрөгөөр буурах төлөвтэй байна" гэлээ.

Read full article →