Depository of News

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана

ikon.mn · world

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээрээ амарна. Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 102 жилийн ой тохионо. Бүх нийтийн амралтын өдрөөр зах, худалдааны төвүүдэд УБЗАА-наас тусгайлсан хуваарь гаргахгүй бөгөөд хэвийн ажиллах юм байна. Сануулахад 2016 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтийн баярын өдөр болгосон билээ. “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж тус хуульд заажээ.

Read full article →