ФОТО: Гардан тулааны тивийн аваргаас ХҮРЭЛ ЦОМ хүртсэн баг тамирчид эх орондоо ирлээ
Тайланд Улсын Паттайя хотод энэ сарын 13-наас 14-нийг дуустал Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тус тэмцээнд нийт 23 улсын 240 тамирчин 58 ангилалд хурд, хүч, чадвараа сорьсноос Монгол Улсын баг, тамирчид 12 алт, найман мөнгөн медаль авч, багийн дүнгээрээ III байр эзэлж, цомын эзэн боллоо. Тэмцээнд Монгол Улсаас өсвөрийн тав, насан хүрэгчдийн ангилалд найман тамирчин оролцсон юм. Манай тамирчдаас CHECK MEDIA агентлагийг /CHECK.MN/ үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алтан медаль, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртжээ. Мөн Гардан тулааны "ЭЗО", "Хаянгарваа" дэвжээ болон "Сүбээдэй" дэвжээний тамирчид медаль зүүв. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Гардан тулааны олон улсын шүүгч Б.Алтанзул Монгол Улсыг төлөөлөн шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллалаа. ФОТО
