Depository of News

Улсын эмнэлгийн дарга хэвтэн эмчлүүлэгчдийн орны төлбөрт ₮3.1 саяыг авч, өөртөө давуу байдал бий болгожээ

ikon.mn · world

Прокурорын байгууллага арваннэгдүгээр сарын 09-13-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,229 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна. Дээрх хугацаанд 1,553 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 793 хэрэг шинээр нээж, 391 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 163, Өмчлөх эрхийн эсрэг 86, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 74, Авлигын эсрэг 17, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг зургаа, Эдийн засгийн гэмт хэрэг тав, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гурав, Эрүүл мэндийн эсрэг нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. Тухайлбал: Л.А нь Улсын ... төв эмнэлгийн Зүрхний төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус төвөөр үйлчлүүлсэн долоон иргэний орны төлбөрийг авахдаа ахлах сувилагчийн дансаар нийт 3.1 сая төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Read full article →