Depository of News

Монгол Улсад 131 улсын 50,926 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна

ikon.mn · sport

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны аравдугаар сард Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх хүсэлт гаргасан ААН, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл, 10,680 иргэнд зохих ангиллын виз олгожээ. Харин виз олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, албадан гаргасан хугацаа дуусаагүй зэрэг шалтгаанаар 301 иргэнд виз олгохоос татгалзсан байна. Түүнчлэн 1,919 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 5,562 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 1,565 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 6,656 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгав. Энэ оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 131 улсын 50,926 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Тэдгээрийн 34,109 буюу 67 хувь нь хөдөлмөр эрхлэх, 6,238 нь хөрөнгө оруулах, 4,278 нь суралцах, 3,098 нь гэр бүлийн, 1,736 нь цагаачлах, 855 нь хувийн бусад, 488 нь албан болон 124 нь шашны зорилгоор оршин сууж байна. Улсын харьяаллаар авч үзвэл БНХАУ, БНЭУ, ОХУ, БНСУ, Бангладеш Улсын иргэд дийлэнх хувийг эзэлж байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Read full article →