Depository of News

"Нийслэл хотын зам талбайн цас цэвэрлэгээ үргэлжилж байна"

ikon.mn · world

Өнөөдөр(2026.11.16) 13:00 цагийн байдлаар нийслэл хотын зам талбайн цасны цэвэрлэгээ үйлчилгээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 1,301 хүн, 157 машин, 49 механизм, 166 бичил төхөөрөмж, 220 үлээгч төхөөрөмжтэй ажиллаж байгаа аж. Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, өнөөдөр 272.7 тонн давс, 53 тонн бодис зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6,669.6 тонн бодис, 10,038.6 тонн давсны нөөцтэй байна. Харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчныхоо 50 метр зам талбайн цасыг цэвэрлэхийг УБЗАА-наас уриаллаа. 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...Гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” хэмээн заажээ.

Read full article →