Depository of News

Томуугийн шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүй байхыг анхааруулав

ikon.mn · world

Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн тархалт алаг цоог түвшинд үргэлжилж байгааг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас(НЭМГ) мэдэгдлээ. Харин томууг дур мэдэн эмчлэхгүй байхыг анхааруулав. Тодруулбал иргэд томуугийн шинж тэмдэг илрэх үед цахим орчин, найз нөхөд, ойр дотнын хүмүүсээс мэдээлэл авч, эм, бусад бэлдмэлийг хэрэглэх хандлагатай байдаг байна. Гэтэл томууг үүсгэгч вирус нь 7 хоног, сар, жилээр өөрчлөгддөг гэнэ. Тэгэхээр иргэд өрхийн эмнэлэгтээ хандаж хэрэглэх эм тариа, зөвлөгөө авахыг уриалав. Нийслэлийн хэмжээнд өрхийн 154 эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд ЭМДЕГ-аас санхүүжилттэй 100,000 төгрөгийн томуугийн эмчилгээний багцыг өгч байгаа аж. 2025 оны судалгаагаар өрхийн эмнэлгээс гэрээр тусламж үйлчилгээ авсан иргэдийн 96% нь дараагийн шатлалын эмнэлэгт очихгүй эдгэрсэн үр дүнтэй байжээ. Хоёрдугаарт ханиад томуугийн шинж тэмдэг илэрвэл Эх нялхсын эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг олон хүнтэй байгууллагыг зорьж удаан хугацаагаар хүлээх, бухимдах шаардлагагүй. Найман дүүргийн 21 цэг дэх өрхийн эмнэлгийн мэргэжлийн эмч нарт хандаж томуугийн эмчилгээ, мэдээлэл зөвлөгөөг авах, 0-18 хүртэл хүүхдүүдийг ЭМД-аар 100 хувь үнэгүй эмчлэх нөхцөлийг хангасан болохыг НЭМГ мэдээлэв. Томуугаас сэргийлэх зөвлөмж: Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа заавал зүүх Хүйтний эрч чангарч, томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэж буй энэ үед бага насны хүүхдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар дагуулж явахгүй байх.

Read full article →