Шар айраг уух хэв маягийг эвдсэн япон инновац: ASAHI SUPER DRY - NAMA JOKKI
Өвөрмөц амт, мэдрэмжийг хүртэхийн тулд заавал онцгой орчин, нөхцөл шаардлагатай гэж үү? Тэгвэл задгай шар айргийг зөвхөн тусгай орчин нөхцөлтэй газар мэдрэх боломжтой гэх хэвшмэл ойлголт ард хоцорлоо. Учир нь Японы алдарт Asahi Super Dry брэнд инновац шингээсэн лаазтай задгай шар айраг болох “Nama Jokki” бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ зориуллаа. “Asahi Super Dry - Nama Jokki” нь задгай шар айргийн шинэхэн амт чанар, өтгөн торгомсог хөөс нь тусгайлан бүтээсэн савлагаанд багтсанаараа шар айргийн салбарт томоохон хувьсгал хийсэн юм. Ингэснээр задгай шар айргийн өвөрмөц амтыг заавал паб, ресторан, тусгай орчин нөхцөлтэй газрыг зорихгүйгээр завгүй өдрийн дараа өөртөө цаг гарган гэртээ амрах үедээ, хайртай дотнын хүмүүс, найз нөхөдтэйгөө хамтдаа дэлхийд сайшаагдсан амтыг Asahi Nama Jokki -с мэдрэх боломжтой болж байна. Asahi Nama Jokki-г хэрхэн зөв задлах вэ? Хэрэглэгчид Nama Jokki-г нээхдээ хэт их хөөсөрч, асгарах буюу "буудуулах" тохиолдол цөөнгүй гардаг. Энэ нь шар айргийн температурын тохиргоотой шууд холбоотой. Амьд шар айргийн өтгөн хөөс, шинэхэн амтыг мэдрэхийн тулд дараах зүйлсийг анхаараарай: Chill - 4–8°C хүртэл маш сайн хүйтэн болгоно. /Хөлдөөгчид 30 минут – 1 цаг/ Pull - Тагийг бүтнээр нь задална Hold – 2 алгаараа барьж хөөсрүүлнэ. Ингэснээр зөвхөн задгай шар айрагт л байдаг өтгөн торгомсог хөөс ундрах юм. Энд л Nama Jokki-гийн гайхалтай, өвөрмөц шийдэл оршино. Asahi Super Dry Nama Jokki "Your Moment" – Гэртээ задгай шар айргийн онцгой мэдрэмжийг... Asahi Super Dry - Nama Jokki бүтээгдэхүүний өвөрмөц онцлог, сонирхолтой туршлагыг хэрэглэгчдэд таниулах зорилготой “YOUR MOMENT” кампанит ажлыг хэрэгжүүлж байна. “YOUR MOMENT” гэдэг нь хүн бүрийн хувьд онцгой мөч өөр өөр байдгийг илэрхийлнэ. Хаана, хэнтэй, хэрхэн цагийг өнгөрүүлэхээ өөрөө сонгох тэр эрх чөлөө, өөрийнхөөрөө мэдрэх тэр агшин кампанит ажлын үндсэн утга санаа. Asahi Super Dry - Nama Jokki нь задгай шар айргийн давтагдашгүй амт, орлуулшгүй мэдрэмжийг лаазтай бүтээгдэхүүний тав тухтай хэрэглээтэй хослуулснаараа гэртээ ч задгай шар айргийн премиум амтыг мэдрэх боломжийг хэрэглэгч бүрд олгож байна. Дэлхийн хамгийн анхны лаазтай амьд шар айргийн онцгой, сонирхолтой туршлагыг зөвхөн Asahi Nama Jokki -той мэдрээрэй. ASAHI NAMA JOKKI – YOUR MOMENT. Таны мөч. Таны сонголт. Таны мэдрэмж. https://www.facebook.com/reel/2192202991363900 +21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой
