Depository of News

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасаар шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна

ikon.mn · world

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна. Мөн баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулав. Түүнчлэн цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах; их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх; малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Read full article →