Depository of News

"Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг тухай бүр олж тогтоон шалгаж байна"

ikon.mn · world

Сүүлийн үед нисэх буудал, агаарын хөлөг, эрүүл мэнд, боловсролын байгууллага зэрэг олон нийтийн газар тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Терроризмтой тэмцэх зөвлөлөөс сэрэмжлүүлэг гаргалаа. Тус сэрэмжлүүлэгт "Терроризмтой тэмцэх зөвлөл болон түүний бүрэлдэхүүн байгууллагууд тухай бүр зохих хариу арга хэмжээг авч, хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн этгээдүүдийг тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг тул энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж, худал мэдээлэхгүй, өөрийн үзэл бодол, байр суурийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх, хэвлэн нийтлэхдээ террорист үйл ажиллагаанд олон нийтийг уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгахгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна" гэжээ.

Read full article →