Depository of News

А.Батбаяр: Вьетнам засварын газарт ажиллаж байгаа оршин суух хугацаа нь дууссан иргэдийг холбогдох байгууллагад хүлээлгэж өгч байгаа

ikon.mn · world

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа автомашины вьетнам засварын газруудыг шалгаж эхэлжээ. Шалгалтаар вьетнам засварын газрууд стандарт мөрдөхгүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, засварын ажилчид Монгол Улсад оршин суух хугацаа хэтэрсэн тохиолдол цөөнгүй байгаа бол ангиллын гэрчилгээ авдаггүй зөрчил нийтлэг илэрчээ. НТБГ-ын авто тээврийн хяналтын байцаагч А.Батбаяр "Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран вьетнам засвар, үйлчилгээний газруудад шалгалт хийж байна. Засварын газруудын авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах ангиллын гэрчилгээ, ажилтнуудын бүртгэлийн хугацаа, оршин суух хаяг хүчинтэй эсэхийг шалгаж байгаа юм. Шалгалтаар оршин суух хугацаа нь дууссан вьетнам иргэдийг цагдаагийн байгууллага, Гадаадын Иргэн Харьяатын Газарт хүлээлгэж өгч байна. Мөн авто үйлчилгээний газруудын эргэн тойрны орчны бохирдлын зөрчлийг арилгуулах зохицуулалт хийж байгаа юм" гэж мэдээлэв. 2021 оны байдлаар Татварын албанд вьетнам засвар үйлчилгээ эрхлэгч 52 байгууллага бүртгүүлжээ.

Read full article →