Depository of News

ҮЙЛ ЯВДАЛ: Сэтгэл судлал, социологи, археологи, антропологи зэрэг олон салбарын судалгааг танилцуулна

ikon.mn · politics

"Блюмон"-д 09:30 цагт МУИС-ийн Жендэр судлалын төвөөс зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд сэтгэл судлал, социологи, археологи, антропологи, хүн ам зүй, хууль, сэтгүүл зүй болон жендэр судлал зэрэг олон салбарын судалгааг танилцуулна. СУИС-ийн хичээлийн IV байранд 09:30 цагт Их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал болно. Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль (ҮБХИС)-ийн зааланд 12:00 цагт Эрдэм шинжилгээний ажилчдын өдрийг угтсан эрдэм шинжилгээний 11 байгууллагын дунд зохиогдох "Эрдэм Цом 2026" спортын олон төрөлт тэмцээний нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ.

Read full article →