СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ИХ ЦАСНЫ аюултай үзэгдэл төвийн нутгаар үргэлжилнэ
Өнөөдөр их цасны аюултай үзэгдэл төвийн нутгаар үргэлжилэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Өнөөдөр буюу 11-р сарын 13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор их цас орно. Иймд доорх зөвлөмжийг хүргэж байна. Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах; Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах; Үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байх. Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгээрэй.
