“Азийн Идэр Цамхаг” ХХК: Их Хүрээ Резиденс төслийн туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2026 оны 11-р сарын 12-ны өдөр Сонгон шалгаруулалтын нэр: “Их Хүрээ Резиденс төслийн туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” Материал хүлээж авах хугацаа: 2026 оны 11-р сарын 30-ны 17:00 цаг Сонгон шалгаруулалтын тухай товч мэдээлэл: СБД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Азийн Идэр Цамхаг” ХХК-ийн хэрэгжүүлж буй Их Хүрээ Резиденс төслийн дараах ажлуудад туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна: Халаалт, агаар сэлгэлт Ус хангамж, ариутгах татуурга Цахилгаан хангамж Холбоо, дохиолол Барилгын ажлын зурагт заасан ажил, материалын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцож санал ирүүлнэ. Сонгон шалгаруулалтад оролцох: Сонирхсон этгээд дараах холбоосоор бүртгэл үүсгэнэ: forms.gle/ZdbGWAg2ZbZLVMC48 (бүртгэлд оруулсан имэйл хаягаар баримт бичгийн бүрдэл, ажлын зураг татах холбоос автоматаар илгээгдэх болно) Бүртгэлд оруулсан мэйлээр илгээгдсэн баримт бичгийг бүрдүүлж 2026.11.30-ны өдрийн 17:00 цагаас өмнө төслийн имэйл хаягт холбоос эсвэл хавсралт хэлбэрээр илгээнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт тодруулга, мэдээллийг доорх хаягаар болон утсаар авч болно: procurement@ikhkhuree.mn ХАС инженер: 80073203 Цахилгааны инженер: 89190261 Төслийн менежер: 99008573
